Орон нутагт хүчирхийлэлд өртсөн хүүхэд,эмэгтэйчүүдийг хамгаалахасуудал чухал байр суурь эзэлж буй.
Энэ утгаараа гэр бүл, хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал,хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийн тухай Ховд аймгийн ГБХЗХГ-аас тодрууллаа.
Ховд аймагт хүүхэд, гэр бүлтэй холбоотой дуудлага мэдээлэл аман болон бичиг хэлбэрээр 11, хүүхдийн тусламжийн 108 утсанд 50, нийт 61 тохиолдол \кейс\ бүртгэгдсэн байна.
Үүнээс 9 тохиолдлыг холбогдох хууль журмын дагуу сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багт шилжүүлэн ажилласан. Харин 52 тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээ хийж 85 хувьтай шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт гэж албаны эх сурвалж онцоллоо.
Дээрх 61 тохиолдлыг хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл: бие махбодийн 17, үл хайхрах 34, сэтгэл санааны 2, бэлгийн хүчирхийлэл 5, амиа хорлохыг завдсан 2 тохиолдол бүртгэгдсэн аж.Харинорчноор нь авч үзвэл:гэр бүлийн орчинд 45, боловсролын орчинд 9, бусад орчинд 7 байна.
Мөн холбон зуучлах үйлчилгээнд нийт 107 насанд хүрэгч, хүүхдийг хамруулсан ба 78 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.
Иргэдээсирүүлсэн өргөдөл, гомдлындийлэнх хувь ньхүүхдийн тусламжийн утас 108-д хандсандуудлага байдаг аж.Эмэгтэйчүүд, хүүхэдхамгааллынүйлчилгээ хүссэн, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг холбогдохмэргэжлийнбайгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэн ажиллажбайнагэж Ховд аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд,эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрХовд аймагтбарьж байгаа бөгөөд2020 оны хавар ашиглалтад орохтөлөвлөгөөтэй байгаа юм.