Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд гаргасан 20 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татаж байна. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас ихэвчлэн хуурамчаар үйлдэж буй бөгөөд өнөөдрөөс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож байна. Тиймээс иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах юм.
Засгийн газрын мэдээ