• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэж байгаагүй

2020/02/14
 
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэлжээ. Уг асуудлаар Монголбанкны  Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа.
-50 төгрөг болон 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх болсон шаардлага, үндэслэл нь юу вэ?
-Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр мөн анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үүрэг, зорилтын  хүрээнд ажилласан бөгөөд Монголбанкин дахь 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдийн нөөц  дуусах шатанд орсон байсан тул нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгэнт шинээр нөөц бүрдүүлж  байгаа тул нэгмөсөн найдвартай байдлыг нь хангахуйцаар сайжруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Бид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий элементүүдийг оруулан сайжруулж, шинэчиллээ. Жишээ нь, хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог. Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой болж байгаа юм.
-Тэгэхээр эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар хийх магадлал өндөртэй учраас хамгаалалтыг дахин сайжруулж байна гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын хэмжээнд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн дийлэнх нь 20000 төгрөгийн дэвсгэртийг дурайлган хийсэн байдаг. Манай улсын хувьд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн 90 гаруй хувь нь 2006 оны 20000 төгрөг байна. Учир нь анхны дэвсгэрт дээрх хамгаалалтын элемент тааруу, сул байдгаас үүдэн дөхүүлэн дуурайлгаж хийхээр оролддог байна. Тиймээс 2009 онд сайжруулсан ч 2006 онд хэвлэгдсэн нь гүйлгээнд ашиглагдсаар л байгаа. Харин 2019 онд үйлдвэрлэж, одоо гүйлгээнд нэвтрүүлж байгаа 20000 төгрөгийн дэвсгэртийг дуурайх боломжгүйгээр ил хамгаалалтын элементүүдийг илүү нарийвчлан сайжруулж өгсөн.  Иймээс 2006 оны 20000 төгрөгийг хуурамчаар үйлдэж буй явдлыг зогсоох, сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс гүйлгээнээс татан, төлбөр тооцоонд ашиглахгүй байх, улмаар 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд татаж дуусгасан байх Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гараад байна. Энэ хугацаанд иргэдийн гар дээр байгаа 2006 оны 20000-ын жинхэнэ дэвсгэртийг банкууд дээр болон Монголбанкин дээр шинэ дэвсгэртээр сольж өгөх ажил хийгдэнэ.
-Эхний ээлжинд хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртийг шинээр хэвлэх вэ.  Одоо зах зээлд эргэлдэж байгаа хуучин 50 болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах юм уу?
Тухайн мөнгөн дэвсгэртийн Монголбанкин дахь нөөц дуусч байгаа тохиолдолд дахин үйлдвэрлэх шаардлага бий болдог. Мөнгөн тэмдэгт бүр өөрийн насжилт, илэгдэх хугацаатай. Зарим мөнгөн тэмдэгт илүү урт насжилттай байдаг бол зарим нь иргэдийн хайхрамжгүй эсвэл хэт их хэрэглээнээс болж богино хугацаанд гэмтэж мууддаг. Шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахын хувьд зөвхөн банкуудаас гаргасан захиалгын тоо хэмжээгээр гаргадаг тул эргэлддэг хэмжээндээ хэвээр байна гэсэн үг. Аливаа улсын төв банк мөнгөн тэмдэгтийн нөөцөө бүрдүүлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд л хийгдэж байгаа ажил юм.
Гүйлгээнээс зөвхөн 2006 онд үйлдвэрлэсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг л татна. Бусад дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэнэ.   
-Цагаан сараар бусад мөнгөн тэмдэгтээс сонгож, шинэ мөнгө хэвлэх үү?
-Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэдэггүй. Аль нэг дэвсгэртийн нөөц бий болгох нь олон шат дамжлагатай, шийдвэр гаргалтын хувьд ч олон процедур дамжиж байж хийгддэг тул урт хугацаа шаардсан ажил байдаг. Тийм амар богино хугацаанд хийчихдэггүй, ялангуяа шинэчлэн сайжруулж буй тохиолдолд 2-3 жил шаардагддаг.      
Цагаан сарын баяраар иргэд данснаасаа бэлэн мөнгө ихээр авах, хуучин дэвсгэртээ шинээр солих эрэлт маш их өсдөг. Үүнээс үүдэн банкууд Монголбанкнаас зузаатгалдаа шинэ мөнгөн дэвсгэрт ихээр авдаг түүнийгээ иргэдэд тухайн баярт зориулж олгодог үзэгдэл нь шинэ мөнгө үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Цагаан сарын баярын дараа эдгээр бэлэн мөнгө банкуудад буцан орж ирдэг бөгөөд банкууд түүнийг Монголбанкинд эргэж тушааснаар бүх зүйл эргээд хэвийн байдалдаа ордог нь жил бүр тохиолддог хэвшмэл үзэгдэл болсон. Угтаа бол энэ үзэгдлийн мөн чанар нь Цагаан сарын баярт зориулж шинээр мөнгө хэвлэж буй явдал огт биш юм.   
-Монголбанк 50000-тын мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэсэн яриа гардаг. Ийм боломжтой юу?
-Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч өөр өөр төрлийн материал, нэрлэсэн үнэ бүхий мөнгөн тэмдэгтийг дэлхийн олон улс орнууд гаргадаг. Төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа мөнгөн дэвсгэрт бүрийн нэрлэсэн үнэ болон тэдгээрийн бүтэц нь эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээрх бараа, үйлчилгээний үнийн түвшинд хэр нийцтэй, зохистой байна вэ гэдгээс хамаардаг тул дэвсгэртүүдийн бүтцийг өөрчлөх боломжтой. Гэхдээ одоогоор ийм асуудал тавигдаагүй байна.          
-Монголбанк мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтыг сайжруулах нэрийн дор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх гэж байна гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Мөнгөн дэвсгэртийг шинэчлэн сайжруулж гүйлгээнд гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс огт өөр. Монголбанк арилжааны банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу зузаатгалыг хийдэг. Ингэхдээ банкууд Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байгаа мөнгөний хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ямар дэвсгэртээр, хэдий хэмжээний бэлэн мөнгө авах шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг ч мөн адил энэ зарчмаар банкуудаас хүсэлт ирэх тохиолдолд л гүйлгээнд гаргадаг тул их хэмжээгээр мөнгө нийлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хий хоосон хардлага юм.   
Түүнчлэн ийм замаар мөнгө нийлүүлэх гэж байна гэж хардаж байгаа бол сарын статистик үзүүлэлтээс мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг харах хэрэгтэй. Түүн дотор "гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө” гэдэг үзүүлэлт сар бүрээр байж байгаа. Тэрхүү үзүүлэлтийн сар бүрийн өөрчлөлтийг хараад байвал Төв банк бэлэн мөнгө их хэмжээгээр гаргаж уу, үгүй юү гэдэг нь тов тодорхой харагдана.  
Тиймээс дахин хэлэхэд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн дэвсгэртүүдийг шинэчлэн сайжруулж байгаа нь аль ч улсын Төв банкны хийдэг л ажил. Бид олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа технологийн талаар судалгаа хийж, мөнгөн тэмдэгтүүдийнхээ эдэлгээ даах чанар, хуурамчаар хийгдэхээс хамгаалагдсан найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  
-Цаашид бусад мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх үү?
-Монголбанк энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 2018 онд 5000 төгрөгийн хамгаалалтын элементийг мөн л сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинэчлэн сайжруулж гүйлгээнд нэвтрүүлсэн. Үүний үргэлжлэл 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд хийгдлээ.
-Шинээр мөнгө гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл үүсэх үү?
-Зөвхөн энэхүү сайжруулж шинэчилсэн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг баттай хэлэхээр байна. Учир нь энэ үйл ажиллагаагаар мөнгөний нийт нийлүүлэлт өсөхгүй юм.
Эх сурвалж: Монголбанк

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг дэмжих төслийн сонгон шалгаруулалтад таныг урьж байна

2020/02/12

Шинэчилсэн 50, 20.000 төгрөгийн дэвсгэртийг ирэх долоо хоногт гүйлгээнд нэвтрүүлнэ

2020/02/07

2006 оны 20000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна

2020/02/07

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана

2020/02/07

3,558 кг үнэт металлыг нэгдүгээр сард худалдан авчээ

2020/02/03
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola