Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2018 онд 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны 1 дүгээр сард нийт 3,558 кг үнэт металл худалдан авсны 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байжээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.
2020 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.