Нийслэлд махны өргөтгөсөн худалдаагэнэсарын 30-наас 11 дүгээр сарын 3-нд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулна.
Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын иргэд мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.
Баянголдүүргийн Хишиг худалдааны төвд: /Ховд, Завхан, Өвөрхангай/
Баянзүрхдүүргийн Жуковын хөшөөний өмнөх талбайд: /Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий/
Сонгинохайрхандүүргийн Хархорин захын эсрэг талд: /Говь-Алтай, Булган, Төв аймаг/
Сүхбаатардүүргийн Саруул худалдааны төвд: /Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймаг/
Чингэлтэйдүүргийн Амин хүнс худалдааны төвд: /Сэлэнгэ,Төв, Дундговь, Хэнтий/
Хан-Уулдүүргийн Лавай худалдааны төвд: /Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгаас ирсэн махны худалдаа зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдааг зохион байгуулагч Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тус өргөтгөсөн худалдааны зорилго оршиж байгаа юм.