Дэлхий даяараа коронавирусын халдварт анхаарлаа хандуулж, айдастай байгаа энэ үед чих дэлдийлгэм сайхан мэдээ сонсогдлоо.
ОХУ хоёр хоногийн өмнөөс буюу 3 дугаар сарын 1-нээс нефтийн экспортын татвараа буулгажээ. Энэ нь тус улсын нефтийн салбартаа хийж байгаа татварын өөрчлөлттэй холбоотой юм байна. Нефтийн экспортын үнийг буулгасан тухайгаа тус улсын Сангийн яамнаас "Нэг тонн нь 78.5 ам.доллар байсан татварыг 66.9 болгон буулгалаа” гэж мэдээлсэн байна.
Экспортын шатахууны татварыг тонн тутамд 43.1 ам.доллар байсныг 20 ам.доллар болгож, коксжих нүүрсний татварыг тонн тутамд 5.1 ам.доллар байсныг 4.3 болгожээ.
Оросуудын гаргасан эл шийдвэрийг монголчууд "Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” хэмээн шуугиж байна.
Ядарсан эдийн засагтай ард түмэн учраас ядаж л сарын дараагаас шатахууны үнэнд өөрчлөлт орж ялимгүй ч гэсэн буурна гэх хүлээлт үүслээ.
Харин манай импортлогчид үүнийг хэрхэн хүлээж авч байгаа нь одоогоор тодорхойгүй. Хэдэн мянган тонноор нь нөөцөлсөн тул түүнийгээ борлуулж байж хямдарсан үнэрээ шатахуунаа зарах биз. Тиймээс шат шатны байгууллагууд импортоор орж ирж байгаа шатахуунд анхаарч гэмээнэ монголчууд хямд бензин хэрэглэж эхлэх хугацаа ойртуулах юм.
Erennews.mn