Хөл хорио тогтоосноос хойш ахуйн хүрээний түлэгдэлтээс болж 20 гаруй хүүхэд БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүд халуун хоол, цай, зуух, пийшинд түлэгдэх явдал их байгааг эмч нар анхааруулж байна. Ялангуяа 0-5 насныхан илүү өртөж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Гэмтлийн тасагт түлэгдэлтийн шалтгаанаар хандаж буй иргэдийн 90 хувь нь 0-15 насныхан байгаа аж. Ер нь өвлийн улиралд түлэгдэлтийн шалтгаанаар эмчлүүлэгчдийн тоо нэмэгддэг байна. Үүнээс 0-5 насны хүүхдүүд гэмтсэн нь нийт түлэгдэлтийн 18.4 хувийг эзэлж байна гэж тус тасгийн эрхлэгч Н.Сандуй хэллээ. Түлэгдэлтийн шалтгааныг дулааны, химийн, цахилгаанаас үүдэлтэй гэж ангилдаг. Үүнээс дулааны түлэгдэлт буюу халуун хоол, цай, шингэн зүйлс, зуух, пийшинд түлэгдэх явдал их байгаа ажээ.
Montsame.mn