Тус аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт буурч эхэллээ. Томуугийн өвчлөл амбулотарийн нийт үзлэгийн 9,8 хувийг эзэлж байна. 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар АНЭ-ийн хүүхдийн тасагт 46 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх сараас 30 орчим хүүхдээр цөөрчээ.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлыг тодорхойлбол дөрөв нь хүнд, бусад нь хүндэвтэр байна.
Хэдийгээр бага насны хүүхдийн өвчлөл буурч байгаа ч насанд хүрэгчдийн дунд томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа талаар АНЭ-ээс мэдээллээ. Тиймээс бүх насны иргэд амны хаалтыг тогтмол зүүж, хүн бүр хувийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатайг анхааруулав.