Б.ЖАРГАЛСАЙХАН: АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ЭВДСЭН ХУЛГАЙЧ ЦУВРАЛ-1
Зүсээ хувилгасан улс төрч нэртэй луйварчид та бүхний төр барих эрхийг хулгайлахаар тал тал тийшээ тарах гэж байна. Аль хэдийнэ бүхнийг биелүүлэгч бирд аятай танай гэрт сууж байж ч мэднэ. Миний бие өөрийн харсан, мэдэх өөдгүй хулгайч нарыг сонгууль дуустал нэрлэнэ. Энэ орчлон яаж даадаг юм бэ, ийм новшуудыг төрд гаргаад байхдаа яадаг гэнэн ард түмэн бэ гэж телевизтэйгээ хэрэлдэж байхын оронд хожмоо "Би хэлсэн дээ" гээд маадгар суух гэж шүү.
ӨМНӨГОВЬЧУУД ХҮН ТАНЬДАГГҮЙ...
УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд "Хан говь транс" компаниараа ЖДҮС-гаас 950 сая төгрөг төгрөг авсан. Тэр 950 сая төгрөгөө "Ирээдүй инвест" ББСБ-даа зузаатгал хийжээ. Мөн өөрийн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан "Мийт экспорт интернэйшнэл” ХХК-иараа дамжуулан ЖДҮС-гаас 1,3 тэрбум төгрөг авчээ. Нийтдээ хоёр удаа ЖДҮС-гаас авсан энэ этгээд анх хэвлэлд юу ярьсан гээч. "Миний бие "Эрдэнэс-Тавантолгой" компанид гарсан 360 мянган тонн нүүрсний хулгайг илрүүлээд хэрэгт гүтгэгдлээ. ЖДҮС-гаас зээл огт аваагүй" гэсэн. Таны улаан нүүр рүү харж байгаад нүдээ цавчилгүй хэлсэн биз. Мань мэт хүртэл "Ард" Аюуш шиг хэрэгтэн биш хэрэгт гүтгэгдэж дээ, харахад томоотой залуу хэмээн бодож байв. Гэтэл ЖДҮС-гаас хоёр удаа зээл авсан, ББСБ-гаараа мөнгө хүүлсэн, угаасан санхүүгийн гэмт хэрэгтэн байж. Гэмгүй томоотой царайлсан, шударга дүр эсгэсэн Л.Энхболдыг өмнөговьчууд таниагүй л явж дээ. Ийм юмыг өөрсдийгөө төлөөлөл болгон төрд илгээж л байдаг ТА НАР.
Эх сурвалж: Ardchilal.mn