Австралийн эрдэмтэд ойн түймэр гарч болзошгүй газруудыг таних чадвартай хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байна. Уг төхөөрөмжид хэт ягаан туяаны мэдрэгчүүдийг суурилуулж, ойн сан бүхий газар нутгийг хянах ажээ.
Судлаачид хиймэл дагуулын мэдээллээр дамжуулан ой модны "шатах материал” болон чийгийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдийг холбогдох газрууд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Австралид 2019, 2020 онд олон ойн түймэр гарсан нь халуун, хуурай цаг ууртай холбоотойгоос гадна хаг, хөвд зэрэг ойн өвслөг ургамал нь түймэр гарах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлсэн байна.
Австралийн судлаачид гал түймэр гарах магадлалыг тогтоохын тулд хиймэл дагуулуудыг хэдийн ашиглаж эхэлсэн боловч Австралийн
Үндэсний их сургуулийн судлаачид илүү нарийвчлалтай, үнэн зөв мэдээллийг цуглуулахыг зорьж байгаа ажээ.
Montsame.mn