"Сар шинийн баярыг тэмдэглэж байгаа эсэхийг нь хянах ажээ. Ингэхдээ гэр хорооллын айд өрхүүдийг цагдаагийн газраас дронноор хянана” гэсэн мэдээлэл цацагдав. Хуурай өвсөн ассан түймэр мэт богино хугацаанд асар хурдтай тархсан уг мэдээллийн талаар ЦЕГ-аас "Цагаан сарын баяраар иргэдийг дронноор хянана гэсэн албан ёсны тушаал, шийдвэр ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.
Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарын баярыг олноороо цуглаж тэмдэглэхийг хориглосон. Харин үүнийг өөрсдийн ойлгосноороо тайлбарлаж иргэдэд чирэгдэл учруулж буй тохиолдол багагүй байгаа аж.