Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр хулгана жилийн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болжээ.
Мөн ахмад настнууд сар шинийн өдрүүдэд гэр хорооллын гудамж, хотын төвийн хэсгүүдэд явган эргүүл хийх бөгөөд иргэдийг айл хэсч золголт хийхгүй байхыг уриалах, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөх ажлыг хийх юм байна.