С.САРУУЛ
Нийтээрээ Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй болсонтой холбогдуулан өвчний эсрэг хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Нийслэлийн онцгой комисс мэдээллээ. Тодруулбал, явган эргүүлүүд хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад болон гэр хорооллын гудамжуудад гарч иргэдийг маскаа зүүсэн, нус, шүлс, цэрээ хаяж байгаа эсэхийг хянах юм байна. Эргүүлүүд хаана байрлахыг удахгүй эцэслэх бөгөөд алба хаагчид болон чөлөөндөө гарсан ахмадуудыг дайчлан ажиллуулахаар болжээ.
Эргүүлүүд торгохыг урьтал болгохгүй маск зүүх, шүлс, нус цэрээ ил задгай хаяхгүй байхыг сануулж, зөвлөгөө өгнө гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй хэллээ. Харин хуулийн дагуу гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 200 иргэнийг торгоод байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn