Амны хаалт нь аюултай хог хаягдалд тооцогддог учир ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Амны хаалтыг 2 цаг тутамд солих эсвэл угааж байх, зүүсэн амны хаалтаа энгийн хог хаягдалтай хамт хаяхгүй байх, уутанд тусад нь хийж хаях ёстойг мэргэжлийн хүмүүс, эмч нар зөвлөж байна. Үүнийг эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудад ялангуяа сахин мөрдөж ажиллахыг сануулж байна. Ингэхгүй бол хог хаягдалтай харьцаж буй (ачигч, хог цэвэрлэгч, үйлчлэгч зэрэг) хүмүүсээр дамжин өвчин халдахыг үгүйсгэхгүй гэж байна.
Гэтэл манайхан шууд, ил задгай хаяж байгаа нь тухайн амны хаалтыг зүүж байсан хүн ямар ч халдварт өвчинтэй байж болзошгүй, халдварт, олон төрлийн өвчин дэгдэх эрсдэл бүхий аюултайг онцолж байна.
БНХАУ-д гараад буй шинэ короновирус өвчин нь амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг тул иргэдийг өдөр бүр амны хаалт зүүж байхыг ДЭМБ анхааруулж, зөвлөж байгаа юм.