Нийгэмд амны хаалтны үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Тиймээс энэ талаар иргэд ШӨХТГ-ын 1800-1284, Эм холбооны 9515-5201 утсанд гомдол мэдээлэл өгөх боломжтой аж.
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдэгдэхдээ, "Нийгэмд хүнсний бараа бүтээгдэхүүн, амны хаалтны эрэлт их байгаа. Иргэд зохиомол хомсдол үүсгэж нөөцөлж байна. Ийм шаардлага байхгүй. Амны хаалтны үнийн хувьд зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Тиймээс энэ талаар иргэд ШӨХТГ-ын 1800-1284, Эм холбооны 9515-5201 утсанд гомдол мэдээлэл өгөх боломжтой. Эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалтын 45-60 хоногийн нөөцийг бүрдүүлж ажилладаг. "Мөнхийн тун” үйлдвэр хоногт 42 мянга, "Монхимо” үйлдвэр хоногт 30 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх боломжтой. Мөн Эм ханган нийлүүлэх байгууллагууд импортолж байгаа. Тавин-Ус, Монос, Их төгөл компанид байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүдэд хүргэсэн” гэв.