Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын тухай мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусын халдвараар 909 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 40542-т хүрсэн бол 3283 хүн эдгэрсэн байна.
ДЭМБ-ын мэргэжилтний хэлснээр сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байгаа бөгөөд нас баралтын тоо буурахгүй байгаа гэсэн юм. Тиймээс иргэд болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж амны хаалтыг тогтмол хэрэглэхийг анхааруулж байлаа.