Шинэ коронавирусын халдвар эрчимтэй тархаж болзошгүй орноор Монгол Улс тооцогдож байгаа. Өнөөдөр Монгол Улсын дөрвөн иргэнээс коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Өнөөдөр эхнийх нь Дархан-Уул аймагт нэгэн эмэгтэйгээс илэрсэн бол үлдсэн хоёр нь БНСУ-аас өөр, өөр өдрийн нислэгээр ирсэн иргэд юм байна. Тэднийг тусгаарлан, хянаж байгаа аж.
Мөн Орхон аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. БНСУ-аас ирсэн хоёр хүнийг ХӨСҮТ-ийн тусгай тасагт тусгаарлан шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь маргааш гарах юм байна.