Энэ сарын зургаанаас долоонд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "Алагийн даваа” гэх газар өвөлжиж байсан Баян-Өндөр сумын Дэнж багийн иргэн Д.Пүрэв-Эрдэнийн хотонд нохой хүнд халдсан тохиолдол гарчээ.
Нохойд хазуулсан иргэнийг Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт хүргэж эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Үүний дагуу Баян-Өндөр, Жаргалант сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд дээрх газарт үзлэг хийжээ. Гэтэл уг бүс нутгийн дөрвөн айлын 10 нохой, нэг адуу өвчилсөн байсан тул шинжилгээ авахад малын галзуу өвчин илэрсэн байна. Иймд бүгдийг нь устгалд оруулж ариутгал, халдваргүйтгэл хийжээ.
Дээрх бүсэд энэ сарын еснөөс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын бүс тогтоолоо.