Архангай аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр Ерөнхий боловсролын сургуулиудаас Лаборатори 1-р сургууль тэргүүлж, 3-р сургууль удааллаа. Цэцэрлэгийн тухайд хүүхдийн 1-р цэцэрлэг, Ихтамир сумын хүүхдийн цэцэрлэг, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэг эхний байруудад шалгарчээ.
Сум, агентлагийн тухайд ОБГ, ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Батцэнгэл, Чулуут, Хангай, Эрдэнэбулган, Жаргалант сумд эхний таван байрт шалгарсан байна.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн баасан гарагийн хуралдаанаар хууль тогтоомж, тогтоол шийдэрийн хэрэгжилт, сум, агентлагийн 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, сургууль, цэцэрлэгийн 2018 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг хэлэлцээд дээрх газруудыг шалгаруулжээ.
Харин Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдын удирдлагуудад сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна.