Дархан-Уул аймаг, Завхан аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Коронавирумийн халдвар илэрснээс хойш гадаадад аялж, БНСУ-аар ирсэн иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлан шинжилгээ хийсэн, шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Завхан аймгаас есөн сорьц ирсэн, улирлын томууг үздэг эдгээр сорьцны таваас нь томуугийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Дөрвөн сорьцноос томуугийн А хүрээний H1N1, H3N2 вирусийн илэрсэн. Энэ бол улирлын томуу. Завхан аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.