Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийнхнийг амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа.
Коронавирусний өвчлөл агаар дуслын замаар халддаг учраас халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийнхнийг амны хаалтаа ажил, алба, ар гэртээ өдөр тутмын хэрэглээ болгож хэвших, амны хаалтаа зөв хэрэглэснээр өөрийгөө болон өрөөлийг өвчлөлийн эрсдлээс хамгаална гэдгийг сануулан уриалж байна. Нийслэл дэх албан байгууллага, ААН-үүд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын уриалгыг дэмжин ажиллаж байна.