"Alibaba” корпорацийг үүсгэн байгуулагч Жек Ма коронавирустэй тэмцэхэд нь зориулж Япон улсад нэг сая амны хаалт бэлэглэжээ.
"Гай зовлон, бэрхшээлийг хамтдаа даван туулцгаая” хэмээн тэрбумтан Жек Ма мэдэгдсэн байна. Түүнчлэн Японд нөхцөл байдал аажмаар хэвийн болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
БНХАУ-аас Токио хот руу илгээсэн 50 тонн хүмүүнлэгийн тусламжийг "China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоцоор хүргэсэн тухай "China Daily” сонин цохон тэмдэглэсэн байна. Одоогоор Япон улсад коронавирусээр халдварласан хүний тоо 1000 орчимд хүрээд байгаа аж. Тэдгээрийн дийлэнх нь "Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид юм.
Montsame.mn