Бөмбөгтэй хоккейн буюу бэндигийн ДАШТ ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийнхан хагас шигшээд шалгарлаа.
Тэд өнөөдөр Чехийн багийг 2:1-ээр хожлоо. Улмаар хагас шигшээд Украин, Латвийн багийн ялсантай нь өрсөлдөнө. Ингэснээр тав дараалан ялав.
Монголын бөмбөгтэй хоккейчид өмнөх тоглолтуудад Япон, Латви, Словак, Сомалийн багийг хожиж, В хэсгийг тэргүүлсэн юм.
Б.ӨЛЗИЙБАЯР, Npost.mn