Монгол Улсад "COVID-19" халдвар тархахаас сэргийлэхэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулах ОБЕГ-ын хандивын дансанд өнгөрсөн сарын 27-ноос хойш 834 сая төгрөг цуглажээ.
ОБЕГ-аас нээсэн Төрийн банканд байрлах 1000900031405 дугаарын хандивын дансанд нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгуулагаас дээрх мөнгийг хандивласан байна. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн хандивлажээ. Тухайлбал, ЭХЯ, түүний харъяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн компани 40 сая, МУБИС-ын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл компани 10 сая, "108 Ойл" компани 10 сая төгрөг өнөөдөр хандивлав.
Эх сурвалж: Montsame.mn