ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ эрүүдэн шүүсэн хэрэг шүүх дээр замхарч магадгүй байгааг сануулж, энэ асуудалд холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар ам нээлээ.
Тэрбээр "Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байна. Бид энэ асуудлыг шахаж ажиллана. Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна билээ" гэлээ.
Тэгэхээр том дарга Л.Оюун-Эрдэнэд хүрсэн тагнуулын мэдээнээс үзвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Хурц нэрээ дэвшүүлэх нь тодорхой аж. Тэр ч бүү хэл өөрийг нь үзэж чаддаггүй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойргийг амлаж авчээ.
АРДЧИЛАЛ.МН