Арван настай И.Бямбасүрэн охин Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200.300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр "Монгол билиг оюу” сургуулийн 5 дугаар ангийн сурагч юм. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдрөөр аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаагааг хэлэв.
Нийт Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа.
Montsame.mn