Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "Коронавирусийн халдвартай тэмцэхэд миний бие, манай гэр бүл, найз нөхөд, хамт олон маань хандив цуглуулсан юм. Цуглуулсан хандиваа халуун цэгт биднийг хамгаалан ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэлийн санхүүжилтэд нэмэр тус болгох үүднээс өгч байна" гэлээ.