БНХАУ-ын ард түмэнд тохиолдоод буй хүнд бэрхшээл, гамшигт халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь зориулж Ардчилсан намын нийт, гишүүд дэмжигчдийн зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөлөө.
Хандивыг Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өглөө