Гэр хорооллын хэсэг нь Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 9752 га талбайг эзэлдэг бол нийслэлийн суурьшлын бүсийн 35.000 га талбайн 6711 га нь барилгажаад байгаа юм байна. Тэгвэл гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хийхээр болжээ.
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн 20 талбайн 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр байгууллуудын ажлын явц 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Гэр хороллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2019 онд 9229 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол 2020 онд 3086 айлын орон сууцыг ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Erennews.mn