Хүмүүс амьтдыг ямар ч сэтгэл зүрхгүй, мэдрэмжгүй гэж боддог. Гэтэл амьтдад ч мөн бидэнтэй адил бие биесээ хайрлах сэтгэл, мэдрэмж байдаг аж.
Хятадын Рончен хотын "Shendiaoshan Wild Animal Nature Reserve” амьтны хүрээлэнгийн нэгэн заан төрөөд удаагүй байхдаа тугалаа голж, гишгэж орхижээ. Эхдээ гологдсон бяцхан тугал байрнаасаа огт хөдлөлгүй таван цагийн турш уйлсан байна.
Дээрх явдал болсны дараа бяцхан тугалыг амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтан халамжлах болж, эх заанаас нь тусгаарлажээ. Эх заан ч удалгүй хоолонд дургүй болж, турж эцэж эхэлсэн байна.
Угтаа зааны хийж буй үйлдэл нь заримдаа хүн шиг сэтгэл хөдлөл үзүүлдэг, маш ухаантай амьтан гэдэг ч тэрхүү заан чухам ямар учраас тугалаа голж, харгис авирлах болов гэдгийг мэргэжилтнүүд ч тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ амьтны хүрээлэнгийн хязгаарлагдмал орон зайд ганц нэгээрээ хашигдсан амьтад үүнтэй төстэй, ер бусын үйлдэл гаргах нь цөөнгүй байдаг гэнэ.
Эх сурвалж: truththeory.com