• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Нүдний булай

2020/03/09

  • Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ
  • Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ? 
  • Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм
Манайхан нүдний булай болж ер ханахгүй юм гээч. Манайхан гэж эрх баригчид хийгээд тэднийг тойрсон хүрээллийнхнийг хэлж байгаа болохоо тодотгосу. Ичгүүртэй, шившгийн үйлдэл үйлдэж, тэр нь бусдад ил тод болохыг нүдний булай боллоо гэж монголчууд хэлдэг. Бодохоос харамсал төрж, бухимдал оволзоно. Магадгүй эл өгүүллийг минь уншаад таны ч бухимдал асах вий. Ийм байдалд оруулахыг би л лав хүсээгүй юм шүү гээд өгүүлсү. Өнгөрсөн оны хавар тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нд манай улсын эрх баригчид жирийтэл эгнэн сууж байгаад нэгэн чухал үйл явдлын гэрч болцгоож, сүр дуулиан ихтэйгээр нээлтийн ёслол хийж байсныг нийслэлчүүд тэр тусмаа эмч, эмнэлгийн ажилтнууд сайн санаж байх ёстой. Тэр үед монгол хүн бүр машид баярлаж байсан билээ. Учир юу гэвэл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийг барьж байгуулан бүрэн тоноглоод нээлтээ хийсэн нь тэр. Гэтэл ийнхүү нээлтээ хийснээс хойш нэг жил ч болоогүй байхад манай нөхдүүд тус эмнэлгийг булаацалдаж, өвөр хоорондоо нохой шиг хэмлэлдлээ. Үр дүнд нь эл эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогсож, улмаар хаагдаж байгаа юм байна. Бодоод үз дээ. Японы Засгийн газар, ард түмэн бидний төлөө санаа тавьж, 210 тэрбум төгрөг гарган хамгийн орчин үеийн, япон стандарт үйлчилгээтэй эмнэлгийг бариад өгч байхад, бид жил ч ажиллуулж чадахгүй, булаацалдан үйл ажиллагааг нь зогсоон хааж байгаа нь туйлын арчаагүй бөгөөд бусдын нүүр харамгүй шившиг тэгээд биш гэж үү. Баянзүрх дүүрэгт буюу Амгалан дахь Ботаникийн хүрээлэнгийн цэцэрлэгт баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрлөөр жилд дунджаар 11,000 гаруй хүнийг хэвтүүлэн, эмчлэх боломжтой. 4,800-5,200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24, оношилгооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь л гэхэд хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг байлаа шүү дээ. Хамгийн гол нь Японы тал тус эмнэлгийн зураг төслөөс нь эхлээд бүгдийг гардан хийсэн байдаг. Одоо тэгээд япончуудын нүүрийг манайхан хэрхэн харах юм бол оо? Байдгаараа ширэн нүүрлэж эмнэлэгтэй болгож өгөөч гэж хөсрий царайлан гуйчихаад, нэг төгрөгийн ч зарлагагүйгээр эмнэлэгтэй болонгуутаа өөр хоорондоо булаацалдан дэлхийгээр нэг булайгаа дэлгэх гэж. Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ. Аливаа улс орон, үндэстэн хөгжиж, хүчирхэг болохыг хүсэж байгаа бол эрүүл мэнд, боловсрол хоёрыг бүхнээс чухалчлах учиртай. Энэ хоёрт л хамаг хөрөнгө мөнгө, анхаарал халамжаа зарцуулах ёстой. Гэтэл Монголд эсрэгээрээ. Хамгийн бодлогогүй, төлөвлөлтгүй, жинхэнэ дампуу салбар нь эрүүл мэнд, боловсрол болсон доо. Энэ бол гүтгэлэг огт биш. Улс, үндэстний хамгийн эрхэмлэдэг энэ чухал салбар манайд өнөөдөр ямар царайтай болчихоод байгааг уншигч авхай нар маниасаа илүү мэднэ л дээ. Японы ард түмнээс бэлэг болгосон эмнэлгийн хувь заяа цаашдаа хэрхэхийг бүү мэд.

Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ? Анх энэ эмнэлгийг бариулах гэж 2013 оноос эхлэн бүхий л ажлыг хөөцөлдөж нугалсан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ынхан ажлаас нь үндэслэлгүйгээр халж, (хоёр шатны шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн шийдвэр гаргасан байдаг) Ж.Цолмон гэх эмэгтэйг тус их сургуулийн захирлаар томилсноор Монгол-Японы сургалтын эмнэлгийг луйвардах ажиллагаа эхэлсэн аж. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эмнэлгийн зориулалтаар барьсан барилга байгууламж нэг ч байдаггүй байсныг энэ асуудлаас болж мэдэж авлаа. Тэгээд анх удаа эмнэлгийн зориулалтаар барьсан эмнэлэг нь сайд дарга нарын булаацалдаад байгаа энэхүү сургалтын эмнэлэг юм байна. Аль ч улс орны Анагаахын их сургууль дэргэдээ сургалт, дадлагын эмнэлэгтэй байдаг. Энэ эмнэлэг нь тухайн улсдаа тэргүүлэгч, иргэдэд эмнэлгийн дээд зэргийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч хүнийг бэлтгэх сургалт, анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын төв-цогцолбор болж явдгаараа асар ач холбогдолтой байдаг. Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө АШУҮИС-ийн харъяа сургалтын эмнэлэгтэй болохын даваан дээр аанай л улстөрчид, тухайн үеийн салбарын сайдын оролцоотойгоор эмнэлэг барих газрыг нь хувь компанид худалдаж, зараад "будаа” болгосон түүх бий. Тэрхүү эмнэлгийн суурин дээр боссон "Сонгдо” хэмээх хувийн эмнэлгийн түүхийг сөхвөл цаана нь монгол хүний эрүүл мэнд, эрх ашиг хохирсон ноцтой явдал байдаг юм. Тэгвэл энэ удаа дээрхтэй төстэй дээрэм, луйвар Монгол-Японы сургалтын эмнэлгийг зогсоож, эзэнгүй балгас болгоход хүргээд байна. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм билээ. Гэтэл тэдний энэ нөр их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэж зүтгэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах болох нь дээ! Анх энэ эмнэлгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй Засгийн газрын тогтоол гарч, АШУҮИС-ийн эмнэлэгт зориулсан төсвийг жил бүрийн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт суулгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг болгосон юм билээ. Гэвч энэ тогтоол хэрэгжээгүй юм. Япончууд эмнэлэг бариад өглөө. Мэдээж бид үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл үйл ажиллагаанд зориулсан 19 тэрбум төгрөгийг БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн танил барилгын нэг компани аваад юунд ч юм зарцуулсан гэдэг. АШУҮИС нь Эрүүл мэндийн яаманд бус БСШУСЯ-нд харъяалагддаг билээ. Гэтэл япончууд эмнэлэг барьж өгсний дараа ЭМЯ буюу Д.Сарангэрэл сайд уг эмнэлгийг өөрийн яамны харъяанд хүчээр оруулан нэг ёсондоо "дээрэмдсэн” аж. Ингэхдээ АШУҮИС-ийн захиралд "Сургуулиа манай яамны харъяанд оруулчих. Тэгвэл төсөв санхүүжилтыг чинь шийдэж өгч чадна” хэмээн дарамталсан байдаг. Япончууд буцаад арван сар болоогүй байхад ийнхүү манайхан эмнэлгийг булаацалдан үйл ажиллагааг нь зогсоогоод байгаагийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн уг эмнэлгийг "Сонгдо” эмнэлгийн жишгээр хувьдаа завших гэсэн оролдлого байна уу гэсэн хардлага төрж байна. Дахиад анхааруулъя. Үнэхээр шившигтэй бөгөөд ичгүүртэй санагдаж байна. Япончуудын бариад өгсөн Их сургуулийн эмнэлэг нээлтээ хийгээд л хаалгаа барих дээрээ тулжээ. Яагаад эл эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, цалин, урсгал зардал зэрэг зайлшгүй төсвийг улс даачихаж чадахгүй байгаа юм бэ? Энэ байтугай төсөв мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах ёстой биш үү. Эцсийн эцэст монгол хүн хохирч үлдэх нь байна. Монголчууд шившиглэгдэх болж байна. Эрүүл мэндийн салбар болж бүтэхгүйгээрээ дуудуулсаар байх нь салбарын удирдлагуудад нь сайхан санагддаг гэж бодож лав зүрхлэхгүй юм даа. Нүдний булай болно гэж үүнийг л хэлээд байгаа юм. 
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Ж.Батзандан Монголыг Хятадад зарахад бэлэн байна

2020/02/21

ДЭМБ эмч нарт хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгөв

2020/02/12

Бид цaгaaн caрыг 3 жил өнжиxөд Япoн шиг метрoтoй бoлж бoлнo

2020/02/07

Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ

2020/01/28

Таны яг одоо хийж буй эрүүл мэндэд хортой 6 зуршил

2018/01/19
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola