МҮХАҮТ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичиг нь монгол хэлний зөв бичих дүрмийг аж ахуйн нэгж, байгууллагуудын албан харилцаа, бичиг хэргийн хөтлөлтөд зөв хэвшүүлэх, хэл бичгийн соёлоо хадгалах зорилготой.
Хамтын ажиллагааны хүрээнд зөв бичих дүрмийн программ боловсруулахаас гадна Майкрософт, Гүүгл, Эппл компанийн өргөн хэрэглээний программ, аппликейшнүүдэд нэвтрүүлэх ажлыг хийх юм.
Montsame.mn