Монгол Улсад ирсэн францын иргэнээс иргэнээс коронавирусийн халдвар илэрсни улмаас хот руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна. Үүнээс гадна олон хүн цугладаг газар болох бараа,захуудыг хаах асуудлаар хуралдаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Бараа захын хүн олноор цугладаг, бөөний худалдааны төвүүдийг хаах асуудлыг судална.
Юу юугүй хаах гэж байгаа асуудал биш.Энд хүнсний болон ахуйн барааны дэлгүүрүүд орохгүй.
Энэ чиглэлээр Захирагчийн ажлын алба Холбогдох байгууллагуудтай судалгаагаа хийж саналаа танилцуулна. Холбогдох байгууллага зохион байгуулах ажилдаа яаралтай орно.
Шаардлагатай гэвэл НОК-ын хурлыг зарлах асуудал цаг үетэйгээ хуралдаад явна” гэлээ.
Erennews.mn