УОК-ын өнөө өглөөний шуурхай хуралдааны шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөхцөл байдал хүндэрвэл Европын чиглэлийн буюу Турк, Москвагийн нислэгийг зогсооно. Мөн Москва-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг тусгай хуваарьт оруулах шаардлага үүсч болзошгүй. Энэ асуудлыг өнөөдөр 14 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.
Монгол Улсад ирсэн Францын иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан өнөө өглөө УОК шуурхай хуралдаж Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, орох авто тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн, орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 10-ны 07 цагаас 16-ны өдрийн 07 цаг хүртэл зогсоосон. Харин УОК-ын шийдвэрээс өмнө Улаанбаатар хот руу гарсан 525 зорчигчтой 22 тээврийн хэрэгсэл, хотоос гарч буй 520 зорчигчтой 22 тээврийн хэрэгсэл очих газраа хүрнэ гэлээ.
Montsame.mn