Олон нийтийн сүлжээгээр эхний шинжилгээний дүгнэлтээр халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд Сэлэнгэ аймгийн иргэн ирсэн мэт буруу ташаа мэдээлэл цацагдаж байна.
Бодит байдлын хувьд Сэлэнгэ аймгийн харьяат иргэн гадаад улсаас өөр онгоцоор дамжин ирснийг Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглалтад аваад байгаа. Нийт ард иргэддээ ариун цэвэр халдваргүйтлийг гэр орон, ажлын байр, байгаа орчиндоо сайтар хийж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй урьдчилан сэргийлэх хувийн бэлтгэлээ өндөр түвшинд байлган маш хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Энэ цаг үеийг сөрөг муу зүйлээр биш эвтэй эетэй байж ялан дийлнэ хэмээн Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч, аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү анхаарууллаа.
Montsame.mn