Эх газрын Хятадад мягмар гарагт "COVID-19” халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлжээ.
Уг байгууллагын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, мягмар гаргийн оройны байдлаар халдвар авсан хүний тоо 80778 болж, 3158 хүн нас барж, 61475 хүн эдгэрсэн байна.
Мягмар гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид /19 нь Ухань хотод/ бүртгэгдсэний зэрэгцээ шинээр илэрсэн тохиолдлуудын 13 нь тус мужид /бүгд Уханьд/ бүртгэгджээ.
Montsame.mn