Хятад улсад мягмар гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2015 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 97 хүн нас баржээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, мягмар гарагийн оройн байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 44653 хүрч, нийт 1113 хүн нас барсан байна.
Мөн мягмар гарагт 744 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүмүүсийн нийт тоо 4740 хүрчээ. Тухайн өдөрт нас барсан хүмүүсийн 94 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Хэнань, Хунань, Чунчинд тус тус 1 хүн нас баржээ.