БНХАУ-ын Коммунист намын гишүүд коронавирусний халдварын тархалттай тэмцэхэд олгох санхүүжилтэд зориулж сайн дураараа 7.68 тэрбумын юань буюу 1.1 тэрбум гаруй ам.долларын хандив босгожээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
Сайн дураараа хандив босгох энэхүү үйл ажиллагаанд Коммунист намын нийт 74.36 сая гишүүн нэгджээ. Эрх баригчдын коронавирустэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих гишүүдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Албан ёсны статистик мэдээллээр, 90.6 сая гаруй хүн БНХАУ-ын Коммунист намын гишүүдийн бүрэлдэхүүнд багтдаг байна. Тус улсад коронавирустэй тэмцэхэд зориулж гаргасан улсын төсвийн зардлын хэмжээ 110 тэрбум юань даваад байгаа юм.
Montsame.mn