Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 8 дахь өдөр /2020.03.11/ эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинг яллаа.
Ийнхүү Монголын боксчдоос "Токио-2020” олимпын наадамд 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ эх орондоо авчирлаа.
Ташрамд дуулгахад, Тус тэмцээн хүч үзсэн боксчдоос хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байрт шалгарсан тамирчдад "Токио-2020” олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийг авахын төлөө тулалдах юм байна.
Montsame.mn