Йордан улсын Амман хотноо мягмар гарагт /2020.03.03-11/ эхэлсэн боксын Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээний 2 дахь өдөр Монголоос 2 эрэгтэй 2, нэг эмэгтэй тамирчин тулалдаж, бүгд өрсөлдөгчдөө яллаа.
Тодруулбал, Энэ өдөр эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Х.Энхмандах /7 дахь тоглолт/ Тажикстаны тамирчин Шухрат Сабзалиевтай тулалдан 2 дугаар үед илүүрхэн ялсанбол үдээс хойш эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул /2 дахь тоглолт/ Папуа шинэ Гвинейн боксчин Флора Логаг хүчтэй цохилтоор хугацаанаас өмнө яллаа. Харин эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Катарын /12 дахь тоглолт/ тамирчин Д.Дарумалингамтай хүч, ур чадвараа сорьж ялсан юм.
Эх сурвалж: Montsame.mn