Улсын Онцгой комиссын шийдвэр, улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас Шарын гол сум руу хулгайн замаар зөвшөөрөлгүй автомашин хөлслөн шалган нэвтрүүлэх пост нэвтрэхийг оролджээ.
Тодруулбал энэ сарын 10-ны орой постны ойролцоо буун явганаар нэвтрэхийг оролдсон 22 иргэнийг сумын шуурхай штаб нэгдсэн журмаар сумын төвд авчирсан аж. Эдгээр иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар Цагдаагийн газар, ОБХ-ээс анхааруулга, зөвлөгөө өгч ажиллажээ..
Дахин ийм зөрчил гаргаж постонд ажиллаж буй албан хаагчид болон сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.