Японд пүрэв гаргийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 627 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Үүнээс гадна "Diamond Princess” аяллын хөлөг онгоцны 696 зорчигч, Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн 14 хүн халдвар авчээ.
"COVID-19” халдварын улмаас 23 хүн нас барсны 16 нь Японд халдвар авсан хүмүүс бол 7 нь хөлөг онгоцны зорчигчид юм. Халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл, Хоккайдод хамгийн олон буюу 118, Айчид 104, Осакад 80, Токиод 73, Канагавад 46, Хиогод 41 тохиолдол илэрсэн байна.
Мөн Эрүүл мэндийн яам, тусгаарлах албаны 11 ажилтан халдвар авчээ. Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлснээр, 40 хүний биеийн байдал хүнд байгаагийн 14 нь хөлөг онгоцны зорчигчид ажээ. Мөн тухайн өдрийн байдлаар 475 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Montsame.mn