Агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгаа энэ үед хүн бүр утааг арилгах, бууруулах арга шийдлийг хайж байна. Тэгвэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэн,Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ,Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран, Ариг банкны санаачлагаар "Утааг хамтдаа устгая" инновацийн шилдэг шийдлийн уралдааныг зарлажээ. "УТААГ ХАМТДАА УСТГАЯ” төслийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлүүлж, ийнхүү нэг жил гаруйн хугацаанд оролцогчид утааг буруулах, арилгах шинэ шилдэг шийдлийг гаргасан аж.
Хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон салбарынхны дунд зохион байгуулсан 100 сая төгрөгийн шагналын сантай уралдаанд " Мега Хит”халаагуур нь 1-р байрыг эзэлж, шилдэг шийдлээр тодорчээ.
Олон жилийн судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд Мега Хит халаалтыг монголдоо угсарсан байна. Уг халаалтыг хийхийн тулд ОХУ-ын хамгийн сайн биметалл радиаторыг сонгон авч, халаагч элементийг өөрсдийн технологийн дагуу Польш улсад захиалгаар үйлдвэрлүүлж монголдоо угсарч, хэрэглэгчдээ хүргэжээ. Эдгээр бүтээгдхүүний эд, ангиуд нь тухайн улсын болон евро стандартыг хангасан аж.
Бусад төрлийн цахилгаан халаагууруудаас ямар ялгаатай, онцлог давуу талтай вэ ?
-Дулаан үүсгэгчээс шугам татаж, дулааны сүлжээ угсрах өндөр зардлыг хэмнэнэ.
-Бусад төрлийн цахилгаан халаалтаас 60 хувь хүртэл зардлыг бууруулсан
-Угсралтын зардалгүй
-100% галын аюулгүй
-Дулаан техникийн нөхцөл авах шаардлагагүй
-Гэмтэл гархад системийг бүрэн зогсоох шаардлагагүй
-Систем хөлдөх аюулгүй, зөөврийн байдлаар хэрэглэх боломтой
-Үйлдвэрийн баталгаатай
Уралдаанд нийт 50 гаруй халаалтын үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллага болон хувь хүмүүс оролцсоноос хоёрдугаар шатанд 16 компанийг шалгаруулан Цонжин болдогт хөндий гэрт дулаан алдагдал өндөртэй орчинд байрлуулан туршилтад оролцуулан шилдэг шийдлийг тодруулсан ажээ.
"Утааг хамтдаа устгая" уралдааны шилдэг шийдлээр тодорсон " Мега Хит” халаагуурын зохион бүтээгч Ё.Мягмаржаргалаас тодрууллаа.
-Та утааг бууруулах бүтээгдэхүүнээ танилцуулаач?
-Анх 2014 онд ОХУ улсад явж байгаад цахилгаан маш бага зарцуулалттай халаалт байдаг талаар нэгэн орос танилаасаа сонсоод тухайн инновацийг бүтээсэн хүмүүстэй уулзаж хамтарч ажиллаж эхэлсэн юм. Бид үндсэн санаандаа тулгуурлан Монгол инженерүүдийн ур ухааныг шингээж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргах хүртлээ 200 гаруй сая төгрөгийн туршилтын ажил, цаг хугацааг зарцуулсан даа. Бид их хичээсэн. Анх баахан төмрийг технологийн дагуу үйлдвэрлүүлж эндээ угсарч туршиж үзээд, эхэндээ түрээсийн талбайд угсралтаа хийж байлаа. Сүүлдээ ч сүүлийн бүтээгдэхүүн хүссэн үр дүнгээр гарах хүртэл байрныхаа нэг өрөөг суллаж өдөржин гагнуур хийж, бөөн дуу чимээнд дундгэр бүлээрээ амьдрах зэргээр янз бүрийн л хөгтэй үеүүдтэй тулгарч байлаа. Харин өнөөдөр бид эцсийн бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлүүлж , хэрэглэгчдээ нүүр бардам бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэмжээнд хүрлээ. Уг халаалтыг хийхийн тулд ОХУ-ын хамгийн сайн биметалл радиаторыг сонгон авч, халаагч элементийг өөрсдийн технологийн дагуу Польш улсад захиалгаар үйлдвэрлүүлж монголдоо угсарч ,хэрэглэгчдээ хүргэж байна.
-Утааг бууруулах олон бүтээгдэхүүн байдаг. Тэдгээр бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?
- Өнөөдөр бүтээгдэхүүнүүд ихэнхдээ эрчим хүч их зарцуулдаг. Ингэснээр гарах зардал ч өндөр байдаг. Иймээс бид бусад төрлийн цахилгаан халаалтаас 60 хувь хүртэл зардлыг бууруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Мөн ямар нэгэн эрсдэл байхгүй. Гал гарч, тогны масс өгөх гэсэн эрсдэлийг тооцоолсон. 100 хувь галын аюулгүй байдлаар хийгдсэн.
-Бүтээгдэхүүнээ хэдийнэ хэрэглэгчдэд нийлүүлээд эхэлсэн байна? хичнээн өрхийг хангаад байна вэ?
-Бидний бүтээгдэхүүн утааг бууруулахад хамгийн зөв шийдэл байсан тул хэрэглэгч, иргэд ч сайн дэмжиж байгаа. Сонссон нэг нь бидэнд хандаж бүтээгдэхүүнийг авсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 600 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн халаалтыг өөрийн бүтээгдэхүүнээрээ хангаж халаалтын асуудлыг шийдэж, хэрэглэгчид маань ам дамжин өдөр өдрөөр өссөөр байгаад баяртай байгаа.Энэ шийдлийг цаашид төр засгаас болон олон улсын байгууллагууд, томоохон компаниуд дэмжин ажиллаж, техник технологийн шинэ эрин үед бид хамтдаа агаарын бохирдлын асуудлаа шийдэхэд томоохон үүд хаалга нээгдлээ гэж бодож байна.