Дэлхийн газрын зураг дээр хөхөөр тэмдэглэгдэж байсан Монголыг маань улаан өнгөөр тэмдэглүүлсэн, манай улсын хувьд "коронавирусын анхдагч" болсон франц иргэн эх нутагтаа буцахаас татгалзжээ.
Түүнийг шилжүүлж авах тухай хүсэлтээ Францын талаас ирүүлсэн ч тэрбээр "Эндээ эмчлүүлсэн нь зүйтэй” гэж үзсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн байна.
Мөн "Өвчтөний сэтгэл зүйн байдал эргэсэн нь бидний сэтгэл санааг сайжрууллаа. Тэнд ч очиж эмчлүүлнэ, тийшээ ч явна гээд байвал эмчилгээний явцад саад болно. Тэрбээр манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байна" гэж хэлсэн гэжээ.
Erennews.mn