Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн Онцгой байдлын газарт явуулын хоёр ажлын байр өгөх шийдвэр гаргаж хүлээлгэн өгөв.
Ингэснээр халдварт өвчний хөл хориотой үед өдөр, шөнөгүй ажиллаж буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжрах юм. Явуулын ажлын байр нь давхар дулаалгатай, паркетан шалтай, хоёр давхар шилэн цонхтой, ачиж тээвэрлэх зориулалтай эвхэгддэг шат, чиргүүл бүхий эд ангиудтай юм.