Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/ улсын хэмжээнд 45329 амны хаалт оёж, ЭМЯ-нд 10 мянгыг хүлээлгэн өглөө.
МЭХ-ны төв ажлын алба 10,000, Архангай аймаг 200, Баян-Өлгий 1,000, Дархан-Уул 4,000, Дорноговь 2,000, Дундговь 2,000, Завхан 14,129, Орхон аймаг 4,000, Өмнөговь 500, Сүхбаатар 1,000, Төв 3,000, Увс 500, Хөвсгөл 2,000, Хэнтий 1,000 амны хаалт орон нутгийнхаа эрүүл мэндийн газар болон аймгийн онцгой комисст хүлээлгэн өгчээ.
Энэхүү амны хаалт нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой аж.
Амны хаалт оёх аян бүх аймаг, сумдад үргэлжилж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх аж.
Montsame.mn