Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хамт олон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 600 ширхэг амны хаалт оёж, Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгчээ.
Тус амны хаалтыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирал Д.Баярмаа аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдэд хандив хэлбэрээр хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Орон нутагт амны хаалт, ариутгалын бодисын нөөц хангамж тааруу байгаа энэ үед тус байгууллагын хамт олны зүгээс гаргасан энэхүү санаачилга чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцлов.