Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 42 мянган ААН, байгууллагын 679.8 мянган ажиллагчид хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 мянгаар буюу 3.8 хувиар, өмнөх улирлаас 141 мянгаар буюу 0.3 хувиар тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 мянгаар (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.
НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын дундажтай харьцуулсан медиан цалин 905.0 мянган төгрөг байна.
Нийслэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 123.2 мянган төгрөгөөр буюу хувиар их байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 838.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 951.2 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 (11.7-32.5 хувь) мянган төгрөгөөр бага байна.
Харин нийслэл Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 123.2 мянган төгрөгөөр буюу хувиар их байна.