Европын залуучуудын аварга шалгарулах биатлоны тэмцээнд Монголын тамирчин Энхбатын Энхсайхан Ази тивээс ганцаараа оролцсон талаар спортын сэтггүүлч Ц.Энхтүвшин /Таван цагираг сонин/ мэдээллээ.
Австрийн Хохфильцен хотноо гравдугаар сарын 10-15-нд болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 10 км-ийн спринт уралдаан өнөөдөр болжээ. Тус төрөлд Э.Энхсайхан 121 тамирчнаас /118 нь барианд орсон/ 32:48.7 амжилтаар 66 дугаар байр эзэлжээ. Тэрбээр хэвтээ байрлалаас 4 сум алдсан бөгөөд босоо байрлалаас харин нэг ч сум алдаагүй аж.
Манай тамирчны ард биатлон өндөр хөгжсөн Беларусь, ОХУ, Франц, Итали, Украин, Словен, Австри, Словак зэрэг орны тамирчид орсон байна. Энэхүү зай, төрөлд Словен улсын биатлонч А.Сизар 26:30.0 /0-0 буюу нэг ч сум алдаагүй/-аар алт, Чехийн тамирчин В.Хорнинг 26:51.2 /0-1/-аар мөнгө, Швейцарийн Н.Хартвег 26:58.5 /0-0/ -аар хүрэл медаль хүртжээ.
Ташрамд дуулгахад, Олон улсын биатлоны холбоо /IBU/ -ны цуврал тэмцээний /19 тэмцээнд оролцсон дүнгээр байр эзлүүлдэг бөгөөд 17 цувралын дараахь дүнгээр/ залуучуудын эрэгтэй багийн Үндэстний цомын дүнгээр Монголын баг анх удаа 1000 оноог давж, 1034 оноогоор нийт 44 орноос 25-д бичигдэж байна. Үндэстний цомд Франц, Герман, Чех, ОХУ, Словен улсын багууд "Айргийн тавд” яваа аж. Ази тивийн орнуудаас Казахстан 15-д, Монгол 24-д, Япон 30-д, БНСУ 38-д, Киргиз жлс 44-д бичигдэж Монгол тивдээ аман хүзүүдсэн байна.