Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр "Хар хорум пропертийс" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээгээд байна.
Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан тус компанийн үнэт цаасны арилжааг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн түр зогсоогоод байсан юм. Тэгвэл үнэт цаасны арилжааг сэргээх тухай СЗХ-ны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу арилжааг энэ оны оны 3 дугаар сарын 13-наас нээлээ.
Мөн Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" ХК алтны "Алтан нар" төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад байна. Тус компанид АМГТГ-аас Хөндийн ордын ѳндѳр агуулга бүхий нѳѳц агуулсан "Алтан Нар" тѳсѳлд MV-021547 дугаар бүхий ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл өгчээ.